МОНГОЛ УЛСЫН БАГ HEYBALL-ЫН БАГИЙН ДЭЛХИЙН ЦОМД ТҮРҮҮЛЭВ

Австрали улсын Брисбен хотод хятад пүүл бильярд (heyball)-ын багийн дэлхийн цомын тэмцээн нэгдүгээр сарын 14-18-ны өдрүүдэд болсон бөгөөд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг баг өрсөлдлөө. Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Монгол Улсын баг алтан медаль хүртэж, анхдугаар тэмцээний аварга болов.

Багийн бүрэлдэхүүнд Э.Тэмүүжин, Л.Дэлгэрдалай, Д.Дамдинжамц багтсан байна. Онцолбол, тус багийн анхлагч Э.Тэмүүжин нь Монгол улсаас heyball-ын спортоос төрсөн анхны ази тивийн аварга бөгөөд өмнө нь Америк пүүл бильярдын өсвөр үеийнхний ДАШТ-ээс хошой мөнгөн (2016, 2017 онд) медаль хүртэж байв.

Сэтгэгдэл үлдээхээс өмнө таны сэтгэгдэл?

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд altain-medee.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 77227722 утсаар хүлээн авна.